简体中文 | 繁體中文 | English

HongKong-2009-100 mix150

Хонгконгт дэлхийн түвшний тамирчид өрсөлдөнө

2009-11-19 16:07
  • zh_cn
  • zh_hant
  • en

Дэлхийн түвшний тамирчид, эдний дотор Бээжингийн олимпийн алтан медальтнууд энэ оны 12 дугаар сарын 5-13-нд болох 2009 оны Зүүн Азийн наадамд (ЗАН) оролцоно.

Эдгээр тамирчдын манлайд 2008 оны 3 метрийн трампилын зэрэг үсрэлтийн алтан медальт Гүө Жин-жин, Ү Миншя нар, мөн олимпийн бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Линь Дань, 2004 оны олимпийн 110 метрийн саадтай гүйлтийн аварга Лю Шян нар Хятад-аас оролцоно.

Сэлэлт

 

Хятадын Тайбэй-гээс хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн дэлхийн аваргын хүрэл медальт Чэнь Вэй-лин, биллиардын спортын дэлхийн хошой аварга Лю Шинь-мэй нар оролцоно.

Япон-ыг төлөөлж алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчдын дотор ширээний теннисийн эрэгтэйчүүдийн төрлийн шилдэг тамирчин Мизутани Жун, улсдаа нэг, хоёрт ордог эмэгтэй сэлүүрт завьчин Хирано Саяка, Фүкүхара Ай нар багтсан.

БНСУ  2008 оны олимпийн эрэгтэйчүүдийн 50 м-ийн гар бууны буудлагын аварга Жин Жонгогоо өндөр амжилт үзүүлнэ гэж их итгэл найдвар хүлээлгэж байна.

БНАСАУ-ын шигшээ багт 2008 оны олимпийн одууд болох хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн алтан медальт Пак Хёнсүк, 58 кг-ийн хүрэл медальт О Жонгэ, жүдо барилдааны эмэгтэйчүүдийн 57-63 кг-ийн жингийн хүрэл медальт Вон Оким нар багтжээ.

Монгол 2008 оны олимпийн жүдо барилдааны эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жингийн алтан медальт Найдангийн Түвшинбаяр тэргүүтэй шилдэг тамирчдаа энэ наадамд илгээх болно.

Хонгконг-ийн шигшээ багийн шилдэг тамирчдын дунд 2007 оны Дэлхийн дугуйн спортын холбооны аварга шалгаруулах тэмцээнд зэрэг гараатай 15 км-ийн зайнд түрүүлж, Хятадаас унадаг дугуйн төрлөөр анхны дэлхийн аварга болсон Вон Кам-по орсон.

Дугуйн спорт

 

Макао-гийн шигшээ багт 2006 оны Дохагийн Азийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ушугийн ирээдүйтэй тамирчин Чинь Жижянь багтжээ.

Гуам 2005 онд Макаод болсон 4-р ЗАН-д нэг медаль хүртсэн. Хүн бүхэн Хонгконгт болох 5-р ЗАН-д Гуамын тамирчдын шинэ үе амжилтаа ахиулах болов уу гэж анхаарал тавин хүлээж байна.

ЗАН-ын медалийн загвар нь оролцогч улс орон, газар нцтаг бүрийг цэцгийн навчаар төлөөлүүлж дүрслэн, өөр өөр улс үндэстний төлөөллийг Хонгконгт нэгэн дор цуглуулах Наадмын эрхэм зорилгыг илэрхийлсэн. Бүх навчны хэмжээг нэгэн жигд болгосон нь шударга тоглолт, тамирчны ёс зүйг төлөөлнө.

Хонгконгт болох 2009 оны Зүүн Азийн наадмын медальд оролцогч 9 улс, нутаг тус бүрийг цэцгийн навчаар төлөөлүүлж дүрсэлсэн. Медалийн загварыг Хонгконгийн нэртэй дизайнер Фриймэн Лау бүтээсэн юм.

1. БНСУ- хибискүс сарнай           2. Хятад - манпарваа

3. Хятадын Макао - лянхуа         4. Хятадын Тайбэй - тэргүүлэгч цэцэг

5. Япон - сакура                            6. Монгол - удвал

7. Гуам - бүгэнвил                         8. Хонгконг - цахирмаа  

9. БНАСАУ - модон бадам


Медалийн дугуй хэлбэр үүсгэж хэлхсэн навч бүхий Зүүн Азийн 5-р наадмын медалийн өвөрмөц загвар нь өөр өөр улс, үндэстний тамирчид, үзэгчид, дэмжигчдийн оролцоо, эв санааны нэгдлийг бэлгэдэнэ.

 

Хонгконг хот Наадмын эцсийн бэлтгэлээ базааж байна. ЗАН-ын шинэ видеог телевизээр үзүүлсэн бөгөөд ЗАН-ын сүлд дууг олон улсын болон орон нутгийн нэртэй дуучид дуулсан нь байнга телевиз, радиогоор цацагдаж байна. ЗАН-ын уриа болох "Домог бүтээе" гэсэн үг, ЗАН-ын ихэр сахиус-ын зураг бүхий өнгө өнгийн туг дарцаг Хонгконгийн чөлөө завгүй гудамжуудыг чимж байна.

ЗАН-ын өнгө өнгийн туг дарцаг Хонгконгийн чөлөө завгүй гудамжуудыг чимж байна

 

ЗАН-ын нээлтийн арга хэмжээг 12 дугаар сарын 5-нд дэлхийд алдартай Викториа усан онгоцны зогсоол дахь хөвөгч тайзан дээр гайхамшигтай зохион байгуулах болно. Хонгконг дараачийн сард болох спортын энэхүү тэргүүлэх арга хэмжээнд гадаадын олон улс орны иргэдийг урьж байна. Гадаадын зочид төлөөлөгчид Хонгконгт байх хугацаандаа Зул сарын худалдан авалт хийх боломжтой байх болно. Ирж чадахгүй хүмүүсийг телевиз, сонин хэвлэлээр гарах мэдээлэл, нэвтрүүлгийг байнга үзэхийг уриалж байна.

ЗАТ-ын Нээлтийн ёслолын ажиллагаа дэлхийд алдартай Викториа боомтод усан дээр хөвөх тавцан дээр болох юм

 

ЗАН-ын хуваарь болон тийзийн талаарх нэмэлт мэдээллийг www.2009eastasiangames.hk-оос үзнэ үү.

 

 

Мэдээллийн үйлчилгээний газар

Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүс

Тари Ха

Утас: (852) 2842 8615

эсвэл

Тэрэнс Лэун

Утас: (852) 2842 8613